Хүчил, адгезив агуулсан резин цемент
SuperCem® нь гэрлээр болон өөрөө хатуурдаг буюу dual cure резин цемент материал юм. Энэ материал нь өөртөө хүчил, адгезив шинж чанарыг агуулсан байх бөгөөд шүдэлбэрийг шууд бус аргаар бэлтгэж байгаа үед, араа шүдний шаазан болон метал шүдэлбэр хийгдэж байгаа үед хэрэглэгддэг. Материал нь тусдаа 2 хошуунд савлагдсан байх бөгөөд урд талын холигч хошуугаар холигдон гарч ирдэг учир хэрэглэхэд хялбар байдаг.
Материалын шинж чанар
Хурдан бөгөөд аюулгүй хэрэглээ
Хольж, зуурах шаардлагагүй, шууд хэрэглэнэ
Цагаан, Универсал, Тунгалаг өнгөний сонголттой
Өөртөө хүчил агуулах бөгөөд бондын хүч ихтэй
Илүүдэл материалыг авахад хялбар
Гэрлээр хатуурдаг болон Өөрөө хатуурдаг системыг аль алиныг нь агуулсан.
Хэрэглэх хүрээ
Шаазан шүдэлбэрийг наах
Хуванцар болон металл зоомол/шигтгэмэл наах
Бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, голонцор болон нүүрэвч наах
Металл шүдэлбэр наах
Сурвалжийн сувгийг дүүргэх
Савлагаа
SuperCem® 9гр х 1 тариур
Эмнэлзүйн ажилбар
1. Түр шүдэлбэрийг авна
2. Хэлбэржүүлсэн шүдний гадаргууг цэвэрлээд, агаараар үлээлгэж хуурайшуулна
3. Шүдэлбэрийн дотор гадаргууд цементэн материалыг түрхэнэ
4. Шүдний гадаргууд шүдэлбэрийг суулгана
5.Ирмэг болон бусад бүх гадаргууг гэрлээр шарснаар хатах процесс түргэн явагдана /5 минутын дотор өөрөө хатуурдаг/
6. Илүүдэл материалыг арилгана
SuperCem
САВЛАГАА
Хайрцагтай
САВЛАЛТ
Хайрцагтаа: 5 мл -ээр 1 ширхэг, 20 ширхэг хошуу
Үнэлгээ
Одоогоор үнэлгээ байхгүй.