Эм Хэрэгсэл Тоног Төхөөрөмжийн Худалдаа
Нүүр ам судлалын салбарын анхны цахим, хүргэлттэй, урьдчилсан захиалгатай ханган нийлүүлэх компани.
Үйлчлүүлэгч нарынхаа харилцааг зах зээлийн бүхий л нөхцөлд амжилттай хадгалах үүднээс худалдан авалтын түүхчилсэн мэдээллийг системээрээ дамжуулан бий болгож, түүнд тохирсон уян хатан нөхцөлийг санал болгон ажиллах юм.
Хаанаас ч Хэзээ ч Худалдан Авах Хялбар Боломж
Хэрэгцээт бараа материалаа цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн эмнэлэгтээ хүргүүлэн авч, үйлчилгээний нөхцлийн дагуу нэмэлт урамшуулал, бусад хөнгөлөлт давуу тал бүхий үйлчилгээг авах боломжтой.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ
Дэлгүүрт өөрийн биеэр очиж худалдан авах шаардлагагүй бөгөөд цахим худалдаа үйлчилгээний бүхий л давуу талыг нэвтрүүлэн ажиллахыг зориж байгаа. Цахим худалдан авалтын үйлчилгээг сонгосноор цаг, орон зай бөгөөд зардал хэмнэх үндсэн давуу талтай. Мөн хэрэгцээтэй бараа материалын нөөцөө цаг алдалгүй бүрдүүлэх, ХУДАЛДАН АВАЛТЫН ТҮҮХЭЭ үүсгэж бусад урамшуулалд хамрагдах боломж үүснэ. Захиалга баталгаажснаар хот болон орон нутагт хүргүүлэх боломжтой.
Бараа сонгоод сагслан захиалахад нэг удаа бүртгэлтэй хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбогдох утасны дугаар болон бусад мэдээллийг бөглөх бөгөөд цаашид дээрх мэдээллийг бүртгүүлэх шаардлагагүй болно.
ХУДАЛДАН АВАЛТЫН ТҮҮХЭЭ үндэслэж тогтмол худалдан авалтын урамшуулал, лизингийн үйлчилгээ, төлбөр төлөлтийн нөхцөл сайжруулах, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Урьдчилсан захиалгын худалдан авалт хийснээр борлуулалтын үнээс хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах, үйл ажиллагаа эхлэхэд шаардлагатай шинэ эмнэлгийн багц үйлчилгээг мөн авах боломж бүрдэнэ.
Дээрх урамшуулал, үйлчилгээний нөхцлийг дэлгэрэнгүй мэдээллийг социал холбоосуудаар дамжуулан цаг тухай бүрд хүргэх бөгөөд хамрагдсан тохиолдолд явцын мэдээллийг танд хүргэж байх болно.