Үйлчилгээний нөхцөл нь “Дентофео ээбэ”ХХК эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага бөгөөд цахим худалдааны системээ ашиглан өөрийн ханган нийлүүлж буй шүдний эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг, бусад үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.

“Дентофео ээбэ”ХХК нь эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх эм хангамжийн байгууллагын хувьд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 11.1.5 дугаар зүйлд заасны дагуу иргэдэд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахгүй бөгөөд системийн бараа материалын үнэ нь эрүүл мэндийн байгууллагыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах бөөний үнэ болно.

Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

  • “Цахим худалдааны систем” гэж “Дентофео ээбэ”ХХК-ийн ханган нийлүүлж буй шүдний эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг, бусад үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн  цахим вэб хуудас www.dentofeo.mn-г (цаашид “Систем” гэх);
  • “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Систем”-ийг хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
  • “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 
  • “Худалдан авалтын төлөв” Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд үүгээрээ захиалгыг хянах боломж олгох “Бүртгэл” хэсгийн захиалга хэсэгт гарах захиалгын хүлээн авсан, хянан бэлтгэж дуусан, баталгаажсан, хүргэлтэд гарсан, дууссан талаарх процессийн мэдэгдлийг;

Хэрэглэгч нь “Систем”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би вэб сайтын үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцсан ба зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно. 

Дентофео ээбэ ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр dentofeo.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.

Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Систем”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.

1. БҮРТГҮҮЛЭХ

1.1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Cистем”-ийн Бүртгэл хэсгийг сонгон “Бүртгүүлэх” гэсэн сонголтыг сонгож өөрийн цахим шуудангийн хаягыг илгээнэ. “Систем”-ээс Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг руу бүртгэл үүссэн талаар шуудан илгээнэ. Шуудан таны хэрэглэгчээр нэвтрэх нэр, шинэ нууц үгээ хийх сонголтыг агуулсан байна. Шинэ нууц үгээ хийх сонголт дээр дарж шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

1.2. “Систем”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, захиалга үүсгэхээр хадгалах, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.

1.3. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

1.4. Хэрэглэгч нь “Систем”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

2. БАРАА ЗАХИАЛАХ

2.1. “Систем”-д бүртгүүлэн ашиглах эрх үүссэнээр бараа бүтээгдэхүүний сонголтуудаа сагслан бараагаа захиална. Бараа захиалсны дараа цахим хэлбэрээр захиалга хүлээн авсан тухай мэдээллийг хүргэнэ. Бараа захиалах явцад хэрэглэгч төлбөр төлөгчийн мэдээлэл хэсэгт шаардлагатай мэдээллийг бүртгүүлнэ. Бүртгүүлсэн мэдээллийг цаашид ашиглах бөгөөд мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

2.2. “Систем”-д үүссэн захиалгыг “Дентофео ээбэ”ХХК-ийн захиалга бэлтгэгч бүртгэн бэлтгэж, чанарын менежер чанарын хяналт хийсний дараа цахим хэлбэрээр захиалгыг хянан бэлтгэж дууссан мэдээллийг төлбөрийн баримтын хамт таны бүртгэлтэй цахим шуудангийн хаяг руу илгээнэ.

2.3.

З. ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЦУЦЛАГДАХ ХУГАЦАА, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

3.1. Төлбөрийн баримт хүлээн авснаас хойш 48 цагийн дотор төлбөрийг бүрэн буюу 100 хувь урьдчилан шилжүүлэн “Дентофео ээбэ”ХХК-ийн 76117985 дугаарт ажлын өдрүүдэд 09:30-19:30 цагийн хооронд (цайны цаг 13:00-14:00), амралтын өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд холбогдон захиалгаа баталгаажуулна. Захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Захиалга баталгаажсны дараа цахим хэлбэрээр захиалга баталгаажсан тухай мэдээллийг хүргэнэ.

3.2. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдсанд тооцож Хэрэглэгчид захиалга хүргэгдээгүйн улмаас үүсэх аливаа хохиролд “Дентофео ээбэ”ХХК болон “Систем” ямар нэг хариуцлага хүлээхгүй.

3.3. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг дараах нөхцөлөөс бусад тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй.Үүнд:

3.4. Хэрэглэгч лоялти оноогоо ашиглан худалдан авсан тохиолдолд.

3.5. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. “Систем”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн очсоны дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Систем” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.

3.6. “Систем” нь 3.5-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь 3.3-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй. 

4. ЗАХИАЛГА ХҮРГЭХ

4.1. Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагт, хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ.

4.2. Хэрэглэгчийн хот доторх захиалгыг дараах нөхцөлтэйгээр тус тус хүргэнэ.  Үүнд:

4.2.1. 100,000 төгрөг хүртэлх худалдан авалтыг 10,000 /арван мянга/-н төгрөг

4.2.2. 100,000 – 300,000 төгрөг хүртэлх худалдан авалтыг 5,000 /арван мянга/-н төгрөг

4.2.3. 300,000 төгрөгөөс дээш худалдан авалтын үнэгүй төлбөртэйгээр тус тус хүргэнэ.

4.3. Орон нутгийн хэрэглэгчийн захиалгыг Монгол шуудан ХК-ийн хүргэлтийн үйлчилгээний үнэ тарифын дагуу хүргэнэ.

4.3. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /2.1-д заасан заасны дагуу/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

4.4. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

5. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ, СОЛИХ

5.1. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээн авах үед дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.

5.1.1. Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан.

5.1.2. Захиалсан барааг хүлээн авах үед загвар, хэмжээ, өнгө зөрсөн;

5.2. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. “Систем”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн очсны дараа захиалгыг барааг буцаах боломжгүй. Иймд Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, судлан захиалгаа давхар нягтлах үүрэгтэй.

5.3. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор  76117985 утсаар холбогдон захиалга өгснөөр  буцаах боломжтой.

5.4. Бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээн авсны дараа буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.

5.5. Бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээн авсны дараа сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.

6. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

6.1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

7. ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

7.1. Хэрэглэгч “Систем”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр info@dentofeo.mn цахим хаягт илгээн гаргана.

7.2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу холбогдох цахим шуудангаар шууд холбогдон гаргах бөгөөд “Дентофео ээбэ” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.

7.3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч цахим шууданд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Систем” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

8. ГЭНЭТИЙН БОЛОН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

8.1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

8.2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

8.3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:

8.3.1. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;

8.3.2. Байгалийн бүх төрлийн гамшиг  /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/

8.3.3. Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;

8.3.4. Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;

8.3.5. Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно

8.4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

9. БУСАД

9.1. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.