Ерөнхий

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Дентофео ээбэ ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг “Dentofeo.mn” цахим худалдааны систем “Систем”-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

Dentofeo.mn худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

1.1 Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.2 “Систем”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.

1.3 Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.3.1 “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;

1.3.2 “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;

1.3.3 “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;

1.4 Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.

1.5 Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:

1.5.1 Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;

1.5.2 Таны цахим шууданд мэдэгдэл, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээлэл бусад мэдээлэл илгээх;

1.5.3 Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;

1.5.4 Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;

1.5.5 “Систем”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах болон програм хангамжийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээ хийх үед, түүнд холбогдох тест хийх;

1.5.6 “Систем” хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалга г.м

1.6 Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

2. Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт

Мэдээлэл хариуцагч “Cистем”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

2.1 “Систем”-д бүртгүүлэхэд таны цахим шуудангийн хаягийн мэдээлэл;

2.2 Захиалга хийхэд таны зүгээс хэрэглэгчийн овог, нэр, компанийн нэр, регистрийн дугаар, хүргэлт авах оршин суугаа эсвэл эмнэлгийн хаяг, холбоо барих утасны дугаар, нэмэлт мэдээлэл зэрэг мэдээллүүд;

2.3 “Систем”-ийг хэрэглэх явцад үүсэж буй бүртгэлийн, урамшуулалт онооны мэдээлэл, таалагдсан бараа, барааны үнэлгээний мэдээлэл болон бусад цахим өгөгдлүүд;

2.4 Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;

3. Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

3.1 Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Дентофео ээбэ ХХК байна.

3.2 Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно

3.2 Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 3.2-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.

4. Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах журам

4.1 Хэрэглэгчийн хүсэлтээр зээлээр эсхүл дараа хуваан төлөх нөхцөлтэйгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тохиолдолд Зээлдүүлэгчийн шаардсан Хэрэглэгчийн зээлийн судлахад хамаарах мэдээллийг дамжуулна. Хэрэглэгч Та энэхүү Нууцлалын бодлогын зөвшөөрсөн тохиолдолд Зээлдүүлэгчид дээрх мэдээллийг дамжуулах зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

4.2 Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

4.3 Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.

4.4 Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.

5. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт

5.1 Хэрэглэгч “Систем” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.

5.2 Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@dentofeo.mn цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

5.2 Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг info@dentofeo.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.

5.3 Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгчийн “Систем”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.

5.4 Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “Систем”-ээс бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.

5.5 Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгыг дагуу авах үүрэгтэй.

6. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт

6.1 Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүйт dentofeo.mn болон өөрийн сошиал холбоосуудаар нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

6.2 Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.