Бид юу хийж байгаадаа дуртай
Үйл ажиллагаанд баримтлах зарчим
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах; Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүн амд тусламж, үйлчилгээг ойртуулах, давхардлыг арилгаж, ачаалал хуваалцахад чиглүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнийг бууруулах өрсөлдөөнийг дэмжих.
Үндсэн үйл ажиллагаа
“Дентофео ээбэ”ххк нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын хувьд эрүүл мэндийн байгууллагыг эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр борлуулан хангах үйл ажиллагааг эрхэлнэ.
Зорилго
Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний эрэлт, хэрэгцээнд судлан шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний шинэ хэрэгсэл, тоног төхөөрөмжийг импортлон нэвтрүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан монгол хүний дундаж наслалтыг уртасгахад оршино
Бид шүдний эмнэлгүүдийн санхүүгийн үйл ажиллагааг болон үйлчилгээний үнийг бууруулах, өрсөлдөөнийг дэмжихүйц худалдан авах чадварт нийцсэн үнэ, төлбөрийн нөхцөл бүхий хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлон борлуулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах цаашлаад зорилгоо биелүүлэх нөхцөл болно гэж харж байгаа.
Онцлог, давуу тал
Зорилгоо биелүүлэхэд илүү урам зоригтой ажиллах, богино хугацаанд илүү үр дүн гаргахад цахим худалдаа, хүргэлт, тогтмол худалдан авалтын урамшуулал, тоног төхөөрөмжийн түрээс гэх мэт үйлчилгээг бий болгон ажиллаж байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах
Шүдний эмнэлгүүдийн худалдан авалтыг судалж тогтмол захиалгыг тус бүрээр тодорхойлж захиалгын санал хүргэх
Шүдний эмнэлгүүдийн хэрэгцээ шаардлагыг судлан хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн сонголтыг нэмэгдүүлж ажиллана
Үйлдвэрлэгээс хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийг ашиглах, арчлах заавар зөвлөмж гарын авлага материалыг авч монгол хэл дээр бэлтгэн хүргэх
Үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмж нөөцийг бүрдүүлж, түрээсийн үйлчилгээ үзүүлнэ
Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүн амд тусламж, үйлчилгээг ойртуулах, давхардлыг арилгаж, ачаалал хуваалцахад чиглүүлэх
Шүдний эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн судалгааг хийж тухайн эмнэлгийн хүчин чадалтай уялдуулан тогтмол харилцаатай ажиллах
Шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн багц худалдааны бүтээгдэхүүн гаргах
Тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнийг бууруулах өрсөлдөөнийг дэмжих
Харилцагч эмнэлгийн тогтмол худалдан авалтын дүнгээс хамаарсан нөхцөлтэй шүдний эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн лизенгийн үйлчилгээ үзүүлнэ
Өөрийн цахим хуудас, платформаар дамжуулан онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ
Худалдан авалтын түүхчилсэн мэдээллийг үндсэн онлайнаар лизенгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэн ажиллана
Өөрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах
Харилцагч шүдний эмнэлгийн үйл ажиллагаатай уялдаатай ажиллаж, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үр дүнг нэвтрүүлж, мэдээллийг цахим хаягаар дамжуулан тогтмол хүргэж, худалдан авалтын таатай нөхцлийг бий болгож харилцагчийн үйл ажиллагааг дэмжин, эмнэлэг нээх багц үйлчилгээ, урт хугацааны хүүгүй лизенг, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллана.